Биеийн тамир Спорт | |
Сагсан бөмбөг
19:01
,
2012-04-02
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Сагсан бөмбөгийн үүсэл Ердөө хөлбөмбөгийн бөмбөг, тоор жимсний сагс хоёр нийлээд нэгэн төрлийн тоглоомыг бий болгосон гэдэг. Дээр үед тоор жимсний сагс нь ёроолоороо битүү байсан бөгөөд тоглогч бөмбөг орсоны дараа дээш авирч сагсанд орсон бөмбөгийг гаргаж авдаг ажилтай байв. Хожим тоорны сагс маань доод хэсэгтээ тор бүхий метал цагиргаар солигджээ. 1906 онд энэхүү санаачлагыг гаргасан аж. Хамгийн анхны бөмбөг нь гадуур нь арьсаар бүрж оёсон дотроо резин бүхий хэлбэртэй байв. Дараа нь 1942 онд тодорхой хэвэнд цутгаж хийсэн боловсронгуй бөмбөг бий болсоноор энэ спортод ихээхэн дэвшил гарсан юм. Тогтсон нэг хэвийн үйлдвэрийн бөмбөг бий болсоноор тодорхой нэг стандарт хэмжээ, жин, ойлт, өнхрөлттэй бөмбөгнүүд гарах болж үүнийг дагаад тоглогчдын ур чадвар дээшилж тоглолтонд маш их нөлөө үзүүлжээ. Сагсан бөмбөгийг үндэслэгч Жеймс Нейсмитийн бий болгосон анхны 13 дүрмээр бөмбөгийг хоёр гартаа ээлжлэн сольж барьж болох бөгөөд харин залахыг хориглодог бөгөөд тоглогч бөмбөгтэй үедээ байрнаасаа хөдлөх эрхгүй байв. 1910-аад оноос бөмбөгийг залж болно гэсэн дүрэм оруулсан боловч тоглогч бөмбөгөө залсан бол дараа нь шидэх эрхгүй байв. 1916 он хүртэл энэ дүрэм үйлчилсэний эцэст дүрмийг шинэчилж тоглогч бөмбөг залсаны дараа шидэх эрхтэй болжээ. Сагсан бөмбөг анх үүсэх үед эсрэг тоглогч дээр гаргасан алдааг шүүх дүрэм боловсронгуй бус байжээ. Анхандаа тоглогч хоёр алдаа хийвэл тухайн тоглогчийг талбайгаас гаргаж эсрэг баг гоол оруулах хүртэл талбайд оруулдаггүй байв. Хэрвээ баг гурав дараалж алдаа гаргавал эсрэг багт нь нэг оноо өгнө. 1910 оноос алдаа хийсэн тохиолдолд чөлөөт шидэлт хийх дүрэм гарчээ. 1908 оноос тоглогч таван алдаа гаргавал талбайгаас бүрмөсөн хасагддаг дүрэм гарав. Дараа нь тоглогчийг шидэлт хийх үед алдаа гаргавал нэг эсвэл хоёр удаа торгуулийн шидэлт хийх эрх олгов. Мөн довтолж буй тоглогч хэтэрхий түрэмгий тоглосон тохиолдолд алдаа өгч байхаар болжээ. 1892 онд Литва гаралтай физикийн багш Сенда Беренсон Аббот Массачесуттес мужийн Нортхэмптон хотын Смит Коллежийн бүсгүйчүүлд анх удаа сагсан бөмбөгийг эмэгтэйчүүдэд зориулан зохиожээ. Учир нь сагсан бөмбөгийг үндэслэгч Нейсмитийн зохиосон хувилбар нь эмэгтэйчүүдэд ширүүн, хүнд байв. Аббот доорх өөрчлөлтийг хийсэн байна. Талбайд гурван тэнцүү хэсэг хуваагдах ба тоглогчид өөр өөрсдийн оногдсон талбайд байрлана. Тоглогч бөмбөгийг гурван секундаас удаан барьж болохгүй ба мөн газарт гурваас илүү ойлгож болохгүй. Мэргэжлийн хэмжээнд сагсан бөмбөг хөгжих болсоноор тоглолтын янз бүрийн тактик, арга барил, хамгаалалт, довтолгооны текникүүд бий болж эхэлжээ. Үүний дараагаар маш олон лигүүд бий болон өөр өөрсдийн тэмцээн зохиож эхлэв. Үүний эцэст 1948 онд одоогийн NBA хэмээн нэрлэгддэг лиг анх бий болж одоог хүртэл хамгийн том лиг болон оршиж байна. Сагсан бөмбөгийн талбайн хэмжээ сонирхогчийнх 25.6м урт 15.2м өргөнтэй бол мэргэжлийнх нь 28.7м урт 15.2м өргөнтэй байдаг. Гурван онооны шугам коллежийнх 6м, сонирхогчийн 6.6м, мэргэжлийнх 7.2м зайтай байдаг. Бөмбөгний хэмжээ нь 72.4 - 73.7см тойрогтой, 510-567гр жинтэй байдаг. Самбарын өндөр 1.2м, өргөн нь 1.8м ба цагаригны диаметр 45.7см байх ба цагираг нь доошоо 38.1 - 45.7см унжсан тортой байна. Тоглолтыг 3 шүүгч шүүх бөгөөд шүүгчийн үүрэг тоглолтыг цэвэр, сонирхолтой болгох явдал юм. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХичээлийн хөтөлбөрСурагчийн насны онцлог Цахим хичээл Зөвлөмж Цахим үзүүлэн Олимп Сонгон секц Хөнгөн атлетик Сагсан бөмбөг Гар бөмбөг Хөл бөмбөг Үндэсний бөх Үндэсний сур Цахим ном Цахим тест Сүүлийн бичлэгүүдаялал хичхэрэг1 Өөрийгөө шалгах Өөрийгөө сориорой Өндрийн харайлт Уртын харайлт Сагсан бөмбөг Сагсан бөмбөг Аялал Сагсан бөмбөг Олимпийн медальтнууд Олимпийн наадмууд Сагсан бөмбөг Тойрог Найзуудpvsa_8990 эзэн хичээвэл заяа хичээнэ uragshaa |