Биеийн тамир Спорт

Олимпийн медальтнууд

11:01 , 2012-03-28 .. Бичигдсэн: Олимп .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Олимпийн медальтнууд


Монгол улс 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн төрлүүдээр 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.

Жигжидийн Мөнхбат

“Мехико-68″  XIX олимпийн МӨНГӨН МЕДАЛЬ

1941 онд Төв аймгийн  Эрдэнэсант суманд төрсөн.

“Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг-ын жингийн мөнгөн медальт

1967 оны бөхийн чөлөөт барилдааны  хүрэл медальт

1973 оны Ази тивийн аварга

Үндэсний их баяр наадамд 6 удаа түрүүлсэн/1963,1964, 1965,1966, 1967, 1974/

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга

Чимэдбазарын Дамдиншарав

“Мехико-68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ

1945 онд Өвөрхангай аймгийн Гучин- Ус суманд төрсөн.

“Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жингийн хүрэл медальт.

Монгол улсын гавъяат тамирчин

Төмөрийн Артаг

“Мехико-68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ

1943 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.

“Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 78 кг-ын жингийн хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин.
1993 онд таалал төгссөн

Данзадаржаагийн Сэрээтэр

“Мехико-68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ

1943 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн. 1973 онд УБИС-ийг дүүргэсэн. 1960 оноос  Цагдаагийн газар, НАХЯ, ХААИС, УБИС зэрэг байгууллагуудад багш, дасгалжуулагчийн ажил хийж байсан. 1962-1973 онд бөхийн чөлөөт барилдааны  улсын  шигшээ багийн гишүүн.

Амжилт:

1968 оны Мехикогийн олимпийн наадмын  чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль авсан.

1970 онд Канадын Эдмонтон хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

1971 оны   дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дугаар байрын шагналт

1966-1968 оны Дан Колов, Тбилисийн олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт

1963-1969 оны  улсын аварга  Монголын бүх ард түмний спартикиадын 2 удаагийн аварга, 1974 оны  Иран улсын Тегран хотод болсон Азийн наадмын мөнгө медальт.  Ах дүү армиудын олон улсын тэмцээний 4 удаагийн аварга,

Шерманы олон улсын тэмцээний алт, Ираны олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн. 1968 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Үндэсний бөхийн улсын харцага цолтой.

Хорлоогийн Баянмөнх

“Мюнхен-72″  XX олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ

1944 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн.

“Мюнхен-1972” зуны XX олимпийн наадмын чөлөөт бөхийн  100 кг-ын жингийн мөнгөн медальт

Бөхийн Чөлөөт /1975/, самбо барилдааны дэлхийн аварга,

1973 оны Ази тивийн аварга,

“Тегран-1974 “Азийн наадмын аварга

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгөн медальт

Үндэсний их баяр наадамд 10 удаа түрүүлсэн. /1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1980, 1981, 1987/

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын спортын гавъяат тамирчин,  сурган хүмүүжүүлэх ухааны доктор, үндэсний бөхийн дархан аварга

Зэвэгийн Ойдов

“Монреаль-76″  XXI олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ

1949 оны зуны дунд сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. 1969- 1980 онд улсын шигшээ багт тамирчин, 1980-1992 онд улсын багшийн дээд сургуульп багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1996-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд “НИК” спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос БТДС-д багшаар ажиллаж байна.

Ц. Бямбаа, Д. Хашбат, О. Цэрэндагва, С. Магсар нарын удирдлагад бэлтгэл хийж байсан.

1971 онд спортын мастер, 1974 онд спортын гавъат тамирчин, 1994 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнагдсан.

1999 онд зохиогдсон “OLYMPIC GALA” ёслолоос Монгол улсын зууны манлай бөхөөр өргөмжлөгдсөн. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга,олимпийн мөнгөн медальт.

Амжилт

1967 он  Өсвөр үеийн улсын аварга, Бүх ард түмний III спартикиадын VIII  байрт оров.

1969 он Улсын аварга шалгаруулах тэмцээний IV байр

1970 он  Социалист орнуудын “Найрамдал” олон улсын тэмцээний аварга,

1971 он  Бүх ард түмний IV спартикиадын аварга

1972 он  Олон улсын “Интернациональ” тэмцээний аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

1973 он  Ази тивийн аварга, “Интернациональ”, ах дүү армиудын “Найрамдал”, Унгарын олон улсын тэмцээнүүдийн аварга, Улсын аварга

1974 он Дэлхийн аварга, “Интернациональ”, “Дан Колов”-ын олон улсын тэмцээний аварга, Азийн наадмын мөнгө, Унгарын олон улсын тэмцээний хүрэл медаль,

1975 он Дэлхийн аварга, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Польшийн олон улсын тэмцээний мөнгө,

1976 он  Монералийн олимпийн мөнгөн медаль, “Интернациональ”, “Найрамдал” тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медаль

1977 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны “Универсиад” наадмын аварга, Улсын аварга, “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга

1978 он  Азийн наадмын аварга, Улсын аварга, “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байрын шагналт

1979 он  Бүх ард түмний VI спартикиадын аварга, “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга

1980 он  “Интернациональ”, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медальт

Жамцын Даваажав

“Москва-80″  XXII олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ

1952 онд  Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.

“Москва-1980” зуны олимпийн XXII наадмын чөлөөт бөхийн 74 кг-ын жингийн мөнгөн медальт, Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин

2000 онд таалал төгссөн.

Цэндийн Дамдин

“Москва-80″  XXII олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ

1957 онд Хэнтий аймгийн  суманд төрсөн. Уул уурхайн инженер, Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй.

2000-2004 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  2004 оноос дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

“Москва-1980”  зуны олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрлийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн.

Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин. Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга.

Дугарсүрэнгийн Оюунболд

“Москва-80″  XXII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1957  онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн.

“Москва-1980”  зуны олимпийн XXII наадмын чөлөөт  бөхийн төрлийн 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

2002 онд таалал төгссөн.

Равдангийн Даваадалай

“Москва-80″  XXII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1950 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.

“Москва-1980”  зуны олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрлийн 71 кг-ийн жинд  хүрэл медаль хүртсэн.

Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн  улсын начин. Самбо бөхийн дэлхийн аварга.

Нэргүйн Энхбат

“Сөүл-88″  XXIV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1962 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд нийслэлийн 10 жилийн 20 дугаар сургууль,1985 онд МУИС-ын эдийн засгийн ангийг тус тус төгссөн. Анх хөрш ангийн анд Н. Нарантуяагийн нөлөөгөөр гавъяат дасгалжуулагч Д. Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн. Улсын шигшээ багт гавъяат дасгалжуулагч В. Батбаяр, гавъяат тамирчин Х. Алтанхуяг нарын удирдлагад бэлтгэл сургуулиа хийж байсан.1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд МҮОХ-ний ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байна. Эхнэр 2 хүүхэдтэй. Гэргий Ундраа их эмчийн мэргэжилтэй.  Нийт  312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан.

Амжилт:

1988 онд Сөүлийн олимпийн наадмын боксын тэмцээний 60 кг ийн жинд хүрэл  медаль хүртэж уг олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болсон. Олимпийн тэмцээнд эхний тойрогт хийлж дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожоод  шөвгийн наймд Мароккогийн боксчин Х. Маржуанег 5:0 харьцаагаар илт давуу ялж хүрэл медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө Шведийн
Г.Крамнед тэнцүү тоглолтоос 2:3 оноогоор хожигджээ. 1984 онд Куба улсад болсон “Найрамдал 84″ тэмцээнд аваргын төлөө Кубын нэрт боксчин олимпийн хошой аварга А. Эррерад 2:3 оноогоор хожигдож мөнгөн медаль авсан.
1989 онд БНХАУ- ын Бээжинд хотод болсон тэмцээнд  63.5 кг-ын жинд  Ази тивийн аварга болсон. 1987 онд Кувейт улсын Эль Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
1989 оны 2 дугаар сарын 6 нд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. 1989 онд болсон Москвагийн ДАШТ-нд жиндээ шөвгийн наймд үлдсэн.
Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3-7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн.
1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтын хүрэл медальтай.
Герман улсын  Халле хотод болдог “Химийн цом” олон улсын тэмцээний 2 алт/1983,1986/, 1 мөнгө/1985/ Румын улсын Бухарест хотноо болдог “Алтан бүс” олон улсын тэмцээний 2 алт/1984, 1986/ 1 мөнгөн/1983/ медальтай.
ЗХУ, БНАСАУ, БНСУ-ын олон улсын тэмцээний аварга, Улаанбаатар хотноо болдог “Интернациональ”, “Улаанбаатарын цом” тэмцээнүүдийн аварга, Монгол улсын 6 удаагийн аварга /1982-1987/ Бүх ард түмний VII спартикиадын аварга, ЗХУ-ын бүх ард түмний спартикиадын  хүрэл медальтай.

Намжилын Баярсайхан

“Барселона–92″  XXV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1965 онд Завхан аймагт төрсөн.

1998 онд Цагдаагийн академи, 2004 онд Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.  Одоо Гаалийн ерөнхий газрын  ахлах байцаагчаар ажилладаг.

Амжилт

1992 оны Барселоны Олимпийн наадмын  боксын 60 кг-ын жинд Хүрэл медаль хүртсэн.

1987 онд  Кувейт, 1989 онд БНХАУ-д зохиогдсон  Азий тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд 2 удаа үлдсэн. /1989, Москва, 1991, Сидней/ Монгол улсын 2 удаагийн аварга,

Улаанбаатар хотноо зохиогддог олон улсын Интернациналь  тэмцээний 5 удаагийн аваргаь 1989, 1990 онд Чехийн  Мустина Лабе олон улсын тэмцээний  мөнгө, БНАСАУ-д зохиогддог олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, ОХУ-ын олон улсын тэмцээнээс 2 мөнгө,  Филиппин улсад зохиогдсон олимпийн наадамд эрх олгох тэмцээнээс мөнгөн  медаль  тус тус хүртсэн.

Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 3 удаа бичигдсэн. /1989, 1991, 1992/

1992 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Азийн боксын холбооны шүүгчийн зэрэгтэй.

Доржсүрэнгийн Мөнхбаяр

“Барселона–92″  XXV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1969 онд Улаанбаатар хотод төрсөн.

“Барселона-1992” Зуны олимпийн XXV наадмын буудлагын спорт гар бууны дасгалд  хүрэл медаль хүртсэн.

1997 онд  Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн дүнгээр АЛТ, багаараа хүрэл медаль авсан.

Доржпаламын Нармандах

“Атланта–96″  XXVI олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1975 онд Дархан хотод төрсөн.

“Атланта -1996” Зуны олимпийн XXVI наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд  хүрэл медаль авсан.

Ази тивийн аварга Монгол  улсын гавъяат тамирчин. 1999 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дугаар байрын шагналт.

Хашбаатарын Цагаанбаатар

“Афин–2004″  XXVIII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ

1984 оны 3 дугаар сарын 19 -нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.  “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
169 см өндөр, 66 кг  1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн.  Олимпийн наадмын дараагаас 66 кг жинд барилддаг болсон.
Монгол улсын гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтохын удирдлагад хичээллэдэг.  Сагсан бөмбөг сонирхдог. Буддын шашин шүтдэг.
Амжилт:
2004 оны Афины олимпийн наадмын 60 кг ийн жинд хүрэл медаль хүртсэн.
2003 онд 60 кг, 2005 онд 66 кг-ийн жинд Ази тивийн аварга болсон. 2002 оны  Оюутны универсиадын хvрэл медальт
2005 оны самбо барилдааны дэлхийн аварга, 2004 оны Монгол улсын манлай тамирчин.
2006 онд  Азийн XV наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Зүүн Азийн аварга “Korea Open” тэмцээний аварга цолыг тус тус хүртсэн. 2009 оны Дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ний хүрэл медальт.

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН

ЭНХБАТЫН БАДАР-УУГАН

1985 оны 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн.   Боксын 54 кг-ын жинд тоглолдог. Өндөр 172 см. Хөгжим сонсох дуртай.

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын боксын 54 кг-ын жингийн аварга, 2008 оны дэлхийн шилдэг боксчин

2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, ДОХА-2006 Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устина Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.

Дасгалжуулагч: Д. Банди, Д.Батсүрэн

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР

1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Бөхийн спортоор 2002 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр. 178 см. Жин 100 кг.  Тэмцээнд -100 кг-ын жинд барилддаг. Сагсан бөмбөг тоглох дуртай.

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн аварга

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. .

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын МӨНГӨН МЕДАЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН

ОТРЯДЫН ГҮНДЭГМАА

1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний БТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Бээжин -2008 олимпийн наадамд Буудлагын  спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  багийн /1998/ болон хувийн /2006/ хүрэл медальтай. Азийн наадмын хувийн /2002/ болон багийн 2006/ хүрэл медальтай. Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай.  Зүүн Азийн наадмын мөнгө/2005/, Ази-Африкийн наадмын хүрэл медальтай/2005/.

Олимпийн наадамд 3 удаа 1996,2000,2004 оролцож шагналт байрт шалгарч байсан.

Дасгалжуулагч нь ОУХМ Л. Ундралбат

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын
МӨНГӨН МЕДАЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН

ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА

1985 оны 4 дүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 57 дугаар дунд сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай. Буддын шашин шүтдэг. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог.

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн Боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог “Химийн цом” тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай, 2009 онд Италийн Милан хотод болсон ДАШТ-д түрүүлсэн. Улсын аварга.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хичээлийн хөтөлбөр
Сурагчийн насны онцлог
Цахим хичээл
Зөвлөмж
Цахим үзүүлэн
Олимп
Сонгон секц
Хөнгөн атлетик
Сагсан бөмбөг
Гар бөмбөг
Хөл бөмбөг
Үндэсний бөх
Үндэсний сур
Цахим ном
Цахим тест

Сүүлийн бичлэгүүд

аялал хич
хэрэг1
Өөрийгөө шалгах
Өөрийгөө сориорой
Өндрийн харайлт
Уртын харайлт
Сагсан бөмбөг
Сагсан бөмбөг
Аялал
Сагсан бөмбөг
Олимпийн медальтнууд
Олимпийн наадмууд
Сагсан бөмбөг
Тойрог

Найзууд

pvsa_8990 эзэн хичээвэл заяа хичээнэ uragshaa



:-)
 
xaax